
Орчин үеийн залуусын хайр дурлалыг харуулсан “Танго” балетыг ирэх сарын 6, 7-нд тайзнаа тоглох гэнэ. Балетын хөгжмийг Хөгжим бүжгийн коллежийн багш Х.Алтангэрэл, либреттог ДБЭТ-ын захирал Б.Мөнхзул бичжээ. Энэ тоглолт нь балетийн техникийг танго бүжгийн хэмнэлтэй хослуулж буйгаараа шинэлэг тоглолт болох ажээ.
Д.Дуулим