
Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси багаасаа явж магадгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр алдарт Барселона клубын төлөө найман жил зүтгээд байгаа билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд түүний гайхалтай байсан формоо бага зэрэг алдаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүнийг Барсагаас явна гэсэн цуурхал сүүлийн үед хүчтэй яригдаад байна. Энэ мэдээлэлд Лео өөрөө ийнхүү хариулжээ. “Хэрвээ надаас шалтгаалдаг бол би үлдэнэ гэж олон удаа хэлсэн шүү дээ. Гэхдээ дөнгөж сая хэлсэнчлэн аливаа зүйл үргэлж хүссэнээр чинь болохгүй. Ялангуяа хөлбөмбөг бол их өөрчлөмтгий болохоор олон зүйлс болдог. Яг одоо Барселонагийн даван туулж буй хүнд үеүүдэд ийм зүйлс илүү хэцүү байдаг” гэжээ.