
Японын мэргэлжийн сумогийн арваннэгдүгээр сарын башёгийн 11 дэх өдрийн барилдаан өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр онцлох барилдаан ёкузона Какүрюү М.Ананд болон озэки Кисеносато нарын хооронд болж хүчтэй озэкигийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр тэмцээнийг ганц ч унаагүй тэргүүлж явсан Какүрюү нэг унаа, 10 даваатай болж ёкузона Хакухогийн хамтаар Кюүшюү башёг тэргүүлж эхэллээ. Тэгвэл ёкузона Харумофүжи Д.Бямбадорж Айовяамад өвдөг шорооджээ.
Сэтгэгдэл (2)