
БНХАУ –ын Чиндаод зохион байгуулагдаж байгаа жүдо бөхийн гранпри тэмцээнээс манай тамирчин Г.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг –ын жинд хүрэл медаль хүртжээ. Эхний өдөр манай улсын хөнгөн жингийн эрэгтэй, эмэгтэй нийт зургаан тамирчин татами дээр гарсан ч харамсалтай нь медалийн төлөө болон хэсгийн шийдвэрлэх барилдаануудад ялагдал хүлээсэн байна. Чиндаогийн гранпри өнөөдөр дөрвөн жингийн барилдаанаар үргэлжилнэ. Тус барилдаанд манай дөрвөн жүдоч зодоглоно.