
Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Нарита хотноо үргэлжлэн явагдаж байна. Өчигдрийн байдлаар манай улсаас нийт зургаан бөх барилдсан юм. Тэдгээрээ Монгол Улсын гавьяат тамирчин, Рио Де Жанерод болсон жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдөгч бөхчүүдээ илүүрхэн барилдаж аваргын төлөө ОХУ-ын бөхийг 1:1-ээр тэнцэж, хоёр торгуулиар ялсан байна. Ингэснээрээ МУГТ М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа юм.