Мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө. Өнөөдөр тэмцээнийг ганцаараа тэргүүлж буй ёкузона Хакухо болон гурав унаад байсан Харумофүжи нар барилдаж Хакухо М.Даваажаргал давжээ. Харин тэмцээний тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан Какүрюү М.Ананд өрсөлдөгчөө давжээ. Ингэснээр маргааш болох Какүрюү болон Хакухо ёкузона нарын барилдаанаас шалтгаалж энэ сарын түрүү бөхийн нэр тодрохоор боллоо. Хэрвээ Какүрюү давах юм бол нэмэлт барилдаан гарна. Өнөөдөр шинэ сэкивакэ Ичиножёо хүчтэй озэки Кисэносатог давлаа. Ичиножёо өнөөдөр даваа авсанаар тэмцээнийг найман даваа, зургаан унаатайгаар үргэлжлүүлж явна.
Сэтгэгдэл (1)