
Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан казах бөхийн олон улсын “Евразия Барысы” тэмцээн амжилттай болж өндөрлөв. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэмцээнд энэ жил Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдсөнөөс манай баг тамирчид түрүү багаар тодорч, 50 мянган ам.доллараар шагнал хүртжээ. Манай баг өнгөрсөн жил болсон тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзлээд байсан юм. Тус тэмцээнд Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар барилдсан байна.