
Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд Барселона клуб талбайдаа Севильяг хүлээн авч 5:1 ээр бут ниргэснээр 28 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Харин Барсагийн супер од Лионель Месси тус тоглолтод хэт - трик хийжээ. Ингэснээр Лионель Месси 253 гоолтой болсноор домог Телмо Заррагийн 251 гоолыг гүйцэж Ла лигийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч боллоо.