
"Сондор" фильмийн залуус "Дасгалжуулагч" шинэ киноныхоо зураг авалтад оржээ. Тус бүтээл нь ирэх сард Туркт болох олон улсын спортын кино наадамд өрсөлдөх юм. Гурван жилд нэг удаа болдог спортын наадамд энэ жил 200 гаруй орны бүтээлчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. "Дасгалжуулагч" кинонод олимпийн наадамд шавиа оруулахаар бэлдэж буй дасгалжуулагчийн талаар гардаг байна.
Д.Дуулим