
Боруссиа Дортмунд клубын хагас хамгаалагч Марко Ройс шагайндаа хүнд бэртэл авчээ. Тэрээр ирэх оны нэгдүгээр сар хүртэл талбайд гарахааргүй болсон тухай клубын албан ёсны сайтад мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт болсон "Падеборн", "Боруссиа Дортмунд" клубуудын Бундеслигийн хүрээнд тоглосон тоглолтын үеэр гэмтжээ. Ройсын хувьд өнгөрсөн хөлбөмбөгийн ДАТШ-ий өмнө мөн зүүн хөлийн шагайндаа бэртэл авч ДАШТ-ийг өнжсөн бөгөөд саяхан бэртлээсээ эргэн ирсэн ч харамсалтай нь ийнхүү дахин бэртэл авчээ.