
Үүнээс 7064 хүн буюу 9.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 2.2 хувиар нэмэгдэв.
Томуу, томуу төст өвчин нь Сонгинохайрхан дүүрэгт 3.5 хувь, Баянгол дүүрэгт 2.4 хувь, Хан-Уул дүүрэгт 1.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнх буюу 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжид 2013 дуудлага ирсний 898 тохиолдол буюу 44.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй байжээ.