
Аваргуудын лигийн хэсгийн тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө эхэлсэн. Киприйн Апоэл клуб талбайдаа хүчирхэг Барселона клубыг хүлээн авч 0:4 -ийн харьцаагаар ялагдал хүлээжээ. Тус тоглолтод Луис Суарес нэг гоол оруулсан бол Лионел Месси хэт трик хийсэн байна. Өнгөрсөн шөнө гурван гоол оруулснаар Лионел Месси Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг 74 гоолтойгоор тэргүүлж эхэллээ. Түүний ард домогт Раул 71 гоолтой бичигдэж байгаа.