
Жил гаруй хугацааны дараа Бразилийн Рио Де Жанеро хотод зуны 31 дэх олимп болно. Тэгвэл өчигдөр тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс тус олимпын бэлгэ тэмдгийг олон нийтэд танилцуулжээ. Тод шар өнгөтэй, муур адил царайтай боовч сармагчин төстэй бэлгэ тэмдэг нь нутгийн онгон байгаль, үндэстнүүдийг харуулж байгаа гэж зохион байгуулагчид дүгнэсэн байна. Харин паралимпын бэлгэ тэмдэг нь цэнхэр өнгөтэй, ширэнгэн ойн ургамлан оройтой байх юм байна. Одоо зохион байгуулагчдын зүгээс дээрх бэлгэ тэмдгүүдийг танилцуулж дууссаны дараагаар Оба Еба, Тиба Тучу, Эсчиандим Винисус зэрэг нэрүүдээс сонгож нэрлэнэ.