
Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө үргэлжлэн явагдлаа. “D” хэсэгт багтсан Арсенал клуб талбайдаа Боруссиа Дортмундыг хүлээн авч, 2:0-ээр хожсоноор 10 оноотой болж аваргуудын лигийн дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Тоглолтын гоолуудыг Я.Саного, А.Санчес нар оруулжээ. Хэдийгээр хожигдол хүлээсэн ч гэсэн Боруссиа Дортмундынхан дараагийн шатанд шалгарч үлдлээ.