
“Мухар гудамж” кино өнөөдөр "Өргөө 2" кино театрт 14 цаг 30 минутаас, "Тэнгис" кино театрт 17 цагаас нээлтээ хийх гэж байна. Уг кинонд Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг тод харуулж байгаагаараа онцлог. Хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулжээ. Киноны гол дүрд, жүжигчин Д.Лхагва, Ц.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Равдан, Ж.Дарамсүрэн нарын тайз, дэлгэцийн шилдгүүд тогложээ. Даширамд дуулгахад "Guys 666"
хамтлагийнхан киноны нээлтэд оролцож ая дуугаа өргөх юм байна.