Сүүлийн жилүүдэд манай оронд хөлбөмбөгийн спорт маш хурдацтай хөгжиж байна. Тэрхүү хөгжлийг даган Европ болон дэлхийн хэмжээний томоохон клубүүдийн тоглолтыг үзэж, тэдгээрийг дэмжиж байдаг фанатуудын тоо ч гэсэн нэмэгдэж байгаа юм. Тэгвэл манайд улсын Ливэрпүүлийн фанатуудыг Английн алдарт Ливэрпүүл баг өөрийн фэн клубдээ албан ёсоор бүртгэж авчээ. Энэхүү мэдээллийг өнөөдөр Ливерпүүлийн нэгэн хөгжөөн дэмжигч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Домогт Ливэрпүүл багийн гэр бүлд Монголчууд албан ёсоор багтсан тухай батламжийг багийн Гишүүдийн зөвлөлийн Иан Айэр бидэнд илгээжээ" хэмээн мэдээлжээ.


Сэтгэгдэл (5)