
Испанийн ла лигийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Эдгээрээс хамгийн сонирхолтой болсон нь эзэн хааны Реал Мадрид болон Малага клубын хооронд болсон бөгөөд Мадридчууд 2:1 харьцаатайгаар ялалт байгуулжээ. Ийнхүү хожил авснаар Реал Мадрид 33 оноотой болж лигийн тэргүүллээ баталгаажуулсан юм. Мөн тэд бүх тэмцээн дэх хожлын цувралаа 16 болгож клубынхээ түүхийг шинэчиллээ.