
Английн премьер лигийн 13 дугаар тойргийн хүрээнд Манчестер Юнайтед талбай дээрээ Халл Ситиг хүлээн авч, 3:0-ээр буулган авлаа. Ингэснээр “Улаан чөтгөрүүд” 22 оноотой болж, дөрөвдүгээр байраа хадгалан үлдэж байна. Гоолуудыг Крисс Смаллинг, Уэйн Рүүни болон Робин Ван Перси нар хийжээ. Манчестер Юнайтед үүний өмнөх тойрогт Арсеналын талбайд зочилж, 1:2-оор хожоод байсан. Өчигдөр болсон тоглолтод мөн хожсоноор сүүлийн гурван тоглолтдоо хожил аваад байна.