
“Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээ ирэх сарын 10-нд болох гэж байна. Уг арга хэмжээг жил бүр Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ жилийн арга хэмжээний үеэр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын зэрэг үйл явдлуудыг зохион байгуулахаар бэлдээд байгаа гэнэ.