
Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бекхэм өчигдөр өглөө өөрийн том хүү Брүүклинг Арсенал клубын бэлтгэлийн талбайгаас авч явах замдаа осол гаргажээ. Түүний хүү Брүүклин нь Арсенал клубын 16 –наас доош насны лигт тоглолт хийж дуусаад буцах замд дээрх явдал болсон байна. Бэкхэмийн машин эвдэрч явах боломжгүй болсон учраас тэд өөр машинаар цааш явжээ. Тухайн үйл явдлыг харсан хүмүүс Дэвидийг мөрөндөө бага зэрэг гэмтэл авсан тухай твиттер хуудсаараа жиргэжээ.