
“Гоёл-2015” наадмын хүрээнд зохион байгуулагдах “Монголын загварын долоо хоног” өнөөдөр “Blue Sky”-ийн “Crystal” танхимд эхэллээ. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадамд энэ онд хувцас загварын 22 агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” номинацид бүтээлээ өрсөлдүүлнэ. Мөн загварын агентлагуудын 50 шилдэг модель тэдний бүтээлийг тайзнаа сонирхуулна. "Гоёл 2015" наадмын гала тоглолт ирэх сарын 3-нд Соёлын төв өргөөнд болно.
Сэтгэгдэл (3)