
Нэр хүнд цар хүрээгээрээ “Дэлхийн мисс 2014” тэмцээнтэй өрсөлдөхүүц тэмцээн бол “Эх дэлхийн мисс 2014” өнгөрсөн сарын 29-нд шилдэгүүдээ тодруулжээ. Филлипин улсад болсон уг тэмцээнийн эцсийн шалгарлуултад Монгол Улсаа төлөөлөн оролцсон И.Төгсөө эцсийн шатны найман гоо бүсгүйн нэгээр тодорч, хувийн болон Монголын тэргүүн миссүүдийн рекордыг эвдсэн байна. “Miss Earth 2014” нь байгаль эх дэлхийн гоо үзэсгэлэнг хайрлан хамгаалах уриан дор жил бүр зохион байгууллагддаг бөгөөд энэ жил Филиппин улсын Манила хотод болсон уг тэмцээнд 86 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн аж. 22 настай мисс И.Төгсөө тус тэмцээнд оролцох явцдаа Монгол Улсаа төлөөлөн байгаль экологийн томоохон сөрөг өөрчлөлт болох цөлжилтийн асуудалд үзэгч, шүүгчдийн анхаарлыг хандуулж оролцжээ.
Тэгвэл “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Т.Батцэцэг өнгөрсөн долоо хоногт шилдэг 20 миссийн нэгээр шалгарсан. Мөн онлайн санал асуулгаар нэгдүгээр байранд бичигдэж яваа. Энэ удаагийн тэмцээнд бид Т.Батцэцэгийг амжилт гаргах байх гэсэн битүүхэн гордлого тээн хүлээж байна. Ямартаа ч манай орны сайхан бүсгүйчүүд дэлхийд гоо сайхнаар гайхагдаж явна. “Дэлхийн мисс 2014” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 14-нд Лондон хотноо болно.
Сэтгэгдэл (1)