
Испанийн Ла лигийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдлаа. Өнгөрсөн шөнө Барселона клуб Валинсиа клубын талбайд зочилж 2:1-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Тоглолтын хожлын бөмбөгийг Барсагаас Испани хагас хамгаалагч Серхио Бүскетс оруулжээ. Ингэснээр Барселона клуб хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдсэн хэвээр үлдлээ. Тэд тэргүүлэгч Реал Мадридаас хоёр оноогоор хоцорч байна.