
Өнгөрсөн шөнө болсон Барса болон Валенсиа клубын тоглолт нэлээдгүй ширүүн уур амьсгал дунд өрнөсөн юм. Улмаар тоглолтын цаг дуусахаас өмнөхөн Барселонагаас Испани хагас хамгаалагч Серхио Бүскетс хожлын гоолыг оруулж Барса тэргүүлэгчдийн эгнээд хэвээр үлдсэн. Харин тус тоглолтын үеэр Барсагийн шилдэг довтлогч Лиональ Мессигийн толгой руу Валенсиа клубын хөгжөөн дэмжигчид шилэн лонх шиджээ. Тэрхүү үйлдэлийг Серхио Бүскетсийн гоолын дараа уурлаж, бухимдсан нэгэн хөгжөөн дэмжигч хийсэн байна. Харин азаар Месси ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй бөгөөд тоглолтыг цааш үргэлжлүүлжээ.