
Монголоос Холливүүдэд анхлан хөл тавьсан жүжигчин бол Б.Амарсайхан. Тэрбээр “Марко Поло” кинонд Ариг бөхийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл тус киноны нээлт өнөөдөр Нью-Йоркийн алдарт Broadway дахь “АМC Loews” театрт болно. Нээлт албан ёсоор улаан хивсний ёслолоор эхлэх юм байна. 90 сая ам.долларын өртөгтэйгээр Холливүүдийн кино компанид бүтээсэн тус кино энэ сарын 12-оос эхлэн дэлхий нийтээр цацагдах юм.
Т.Энхэлээ