
2014 оны оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал буюу Ballon d"Or-ийн төлөө нэр дэвшээд байсан 23 тоглогчоос сүүлийн шатанд өрсөлдөх гурван тоглогчийн нэрс албан ёсоор тодорчээ. Сүүлийн шатанд Португалын шигшээ болон Реал Мадрид клубын Кристиано Роналдо, Аргентиний шигшээ болон Барселона клубын Лионель Месси, Германы шигшээ болон Байерн Мюнхэн клубын хаалгач Мануэль Нойер нар тунаж үлджээ. Эцсийн шатны шалгаруулалт 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Швейцарийн Цюрих хотноо болно.
Сэтгэгдэл (3)