
Улсын драмын эрдмийн театрын хамт олон ахмад уран бүтээлчдийнхээ дурсгалыг мөнхжүүлэх, бүтээл туурвилыг алдаршуулах зорилгоор “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тэд өмнө нь ахмадуудынхаа 50, 60, 70 насны ойд зориулан үйл ажиллагаа явуулж, уран бүтээлээс нь тоглож байсан юм. Энэ удаа “Бид мартахгүй” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, алтан үеийн тэнгэрт хальсан уран бүтээлчдээ дурсч, хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Д.Дуулим