Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан өчигдөр Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцсон байна.
Тэрбээр Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авч, тус улсыг зорьсон билээ. Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “Марко Поло” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин болж буй юм. Энэ түүхэн кино нь энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох аж. Азийн соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн Европын нэрт аялагч Марко Пологийн тухай “Netflix” нэртэй 10 ангит цуврал киног “The Weinstein” хэмээх Америкийн кино компани бүтээж байна. 90 сая долларын өртгөөр бүтэж буй уг киноны зураг авалтыг Итали, Казакстан, Малайзад хийжээ.

Сэтгэгдэл (5)