
Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формейшн тэмцээн нөгөөдөр ХБНГУ-ын Бремен хотын “ЦҮВ Arena” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тэмцээнд энэ жил манайхаас Монголын бүжгийн спортын холбооны “Star”, “Moon dance” гэсэн хоёр хамтлаг анх удаа оролцохоор болжээ. Дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээн Улаанбаатарын цагаар энэ сарын 7-ны 03.25 цагт эхлэх бөгөөд хагас финал, финалын тоглолтуудыг www.radiobremen.de цахим хуудсаар шууд дамжуулах юм.
Д.Дуулим