
Супер модель Кэндис Свейнпол 10 сая ам.долларын хөхний даруулга сурталчилж байна “Victoria"s Secret” брэндийн өндөр, гоолиг бүсгүйчүүд шиг сайхан бие галбиртай болох нууцыг алдартнуудын фитнесс багш Дэн Робертс санал болгож байна. Тэрээр Холливудын А зэрэглэлийн одод, загвар өмсөгчидтэй ажиллаж байжээ. Мөн 2007 онд Бразилд 100 гаруй гоо бүсгүйчүүдийг дасгалжуулсан юм. Ингээд супер охин байхын тулд булчингаа чангалах хэрэгтэй гэж Дэн зөвлөж байна.
1. Дөрвөн мөчөөрөө газарт тулаад зүүн хөл, баруун гараа зэрэг өргөнө. Их биеэ хөдөлгөөнгүй байлгаж, нуруугаа дээшлүүлэх гэж хичээ.
2. Хавтан дээр хэвтээд нэг хөлөө өргөж, ташаагаа аажмаар дээш нь өргөнө. Аль болох дээшээ өргөх тусам сайн. Энэ үйлдлийг 3 секунд тутамд давтаж хий.
3. Бөмбөлөг дээр гарынхаа шууг байрлуулаад эргүүлэх гэж хичээ. Ташаагаа доошлуулаад энэ үйлдлийг зөвхөн гараараа хийнэ.
4. Урагш тэмүүлсэн байрлалтайгаар зүүн хөлөө баруун хөлнийхөө өмнө тавина. Тэгээд агаарт үсрээд хөлөө солбих хэрэгтэй. Цээжээ цэх байлгаж, хоёр хөлөө солбиод бай.
5. Нуруугаа цэх байлгаж, өвдгөө өргөөд доошоо буулгана. Өвдгөө солбиод аль болох дээшээ өргөхийг хичээ.
6. Толгойгоо зүүн гар дээрээ тавиад налуу байрлалаар хэвтэж, хоёр хөлөө сунга. Энэ дасгалыг 2 секундын давтамжтайгаар байнга хийж бай.