Австралийн Канберра хотын хуульч Дэвид Ричардс хүүхдүүдээ баярлуулахаар гэрээ дөрвөн жилийн өмнөөс чимэглэж эхэлжээ. Ричардс 120 км урт гэрлэн чимэглэл, нэг сая чийдэнг Зул сарын баярт зориулан бэлтгэсэн байна. Мөн 3-D зураг, цасан хүн зэргээр шинэ оноо нүсэр угтахаар төлөвлөжээ. Тэрбээр Геннисийн амжилтыг гурав дахь удаагаа эвдээд байна. Өмнө нь 2013 онд 502 чимэглэлээр гэрээ гоёж амжилтын эзэн болсон юм.











