Өнгөрсөн сарын 27-нд СХД-т байрлах “Хайрхан” зочид буудалд нэгэн эмэгтэй гурван настай хүүгээ орхиод явсан хэрэг гарчээ. Одоогоор хүүгээ хаясан эхийг олоогүй байгаа аж. Харин хүүг хоёр хоног уг буудалд байлгасны эцэст цагдаагийн байгууллагад мэдэгдэж СХД-ийн Гэр бүлийн хөгжлийн төвд шилжүүлсэн байна. Тухайн өдөр хүүгийн ээж дэлгүүр орчихоод хурдан ирнэ хэмээн зочид буудлын ажилтнуудад хэлж хүүгээ үлдээжээ.Д.Дуулим























































