
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс энэ оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, харилцан “Соёлын өдрүүд” зохион байгуулж буй нь энэ юм.