
Японы
Токио хотноо зургаа дахь удаагийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж
байна. Тус тэмцээнд нийт 65 орны эрэгтэй 253, эмэгтэй 171 жүдоч
өрсөлдөнө. Тус тэмцээн нь чансаагаараа хамгийн өндөрт бичигдсэн шилдэг тамирчид
оролцдог бөгөөд “Бага дэлхийн аварга” ч гэж нэрлэх нь бий. Өчигдөр тус
тэмцээний сугалаа явагджээ. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн
барилдаанууд болно. “Их дуулга”-д манай 12 жүдоч хүч үзэхээр Япон улсыг зорьсон. Өнөөдөр манай жүдочдоос татамид Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Д.Төмөрхүлэг, Г.Отгонцэцэг, А.Цолмон, Д.Сумьяа нар барилдаанаа хийнэ. Харин медалийн төлөөх баридаанууд 16 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл (1)