
Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яамны хооронд 2014 онд байгуулсан “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд” харилцан зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн есдүгээр сард манайд Хятадын соёлын өдрүүд болсон. Тэгэвэл “Монголын соёлын өдрүүд” 2014 оны маргаашнаас эхлэн 14-ны өдрийг дуустал Бээжин хотод зохион байгуулагдах гэж байна. Эдгээр өдрүүдэд "Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг толилуулахаар бэлтгээд байгаа ажээ.