
Япон улсын Токио хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнийн -66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогтоо Италийн жүдоч Елио Вэрдитэй барилдаж ялагдал хүлээлээ. Харин түүнийг ялсан Италийн жүдоч дараагийн тойрогтоо эзэн орын бөх Абед ялагдснаар манай тамирчин Д.Төмөрхүлэг тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Ийнхүү манай жүдочид тэмцээний эхний өдрийг медальгүй өндөрлүүлж байна.
Сэтгэгдэл (2)