
Японы элчин сайдын яамнаас ээлжит кино өдрүүдээ зохион байгуулах гэж байна. Ирэх Лхагва гарагаас 14-нийг дуустал "Black box" театрт инээдмийн, уран зөгнөлт, уянгын төрлийн таван кино үнэ төлбөргүй толилуулах юм. Кинонуудыг аман орчуулга болон япон хадмалтай үзүүлэх аж. 130 хүний суудалтай театрт эхний өдөр "Зочин" инээдмийн кино, пүрэвт "Кришимагийн явдал", баасанд "Ёоносүкэгийн түүх", бямбад "Олс таталт", нямд "Үүр цайх хүртэл" нэртэй 2010-2013 онд нээлтээ хийсэн бүтээлүүдийг гаргана.
Д.Дуулим