
Японы Фүкүока хотод олон улсын марафон гүйлтийн нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Шагналын сан өндөртэй уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцож хүрэл медаль хүртжээ. Тэрээр хоёр цаг 08 минут 50 секундэд замаа туусгаж барианд орсон байна. Оны сүүлчийн марафон гүйлтийн олон улсын нээлттэй тэмцээнд 13 орны тамирчин оролцсон бөгөөд дэлхийн рекордыг эзэмшигч Кен марафонч Патрик Макау түрүүлжээ.
Сэтгэгдэл (4)