
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн прьемер лигийн 15 дугаар тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойргийн сонирхол татахуйц тоглолт нь сүүлийн үед ялагдал гэдгийг амсаагүй явсан Челси болон Нью Кастелл клубийн хооронд болсон. Шаазгайнууд талбай дээр өрнөсөн тус тоглолтод талбайн эзэд 2:1 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авчээ. Ингэснээр Челси 15 тойргийн дараах байдлаар 36 оноотой хэвээр үлдэж байгаа бол Шаазгайнууд долдугаар байранд бичигдэж эхэллээ. Гоолуудыг Челсигээс Д.Дрогба оруулсан бол эсрэг багаас Сенегал довтлогч Папис Сисье дубль хийж багаа ялалтад хүргэжээ.
Сэтгэгдэл (1)