
Бразил улсад болсон 10 дахь удаагийн сурагчдын ДАШТ амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Энхсаран, Л.Очибат нар мөнгөн медаль хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлжээ. Мөн бусад хүүхдүүд маань ч ДАШТ-д сайн оролцсон бөгөөд дээд насны ангилалд тоглосон “Гобичесс”-ийн Б.Одгэрэл шагналт IV байрт шалгарсан байна. Харин ес хүртэлх насны ангилалд оролцсон Г.Маралгуа шагналт IV байранд шлгарсан бол “Дагшаахүү” клубын тамирчин Б.Алтантуяа V байрт тус тус шалгарчээ.
Сэтгэгдэл (1)