
Криштиану Роналду Реал Мадридын төлөө ла лигт 178 тоглолтод оролцож 200 дахь гоолоо хийлээ. Мөн Криштианогийн өчигдрийн хет-трик нь Испанийн Ла лиг дэх түүнийг 23 дахь хет-трик болж, дээд амжилт тогтоосон байна. Түүний өмнө алдарт Альфредо Ди Стефан, Тельмо Зарра нарын 22 хет-трик хийсэн нь дээд амжилтад тооцогдож байлаа. Ийнхүү Криштиану Роналдугийн энэ улиралыг гайхамшиг үргэлжилсээр байна. Магадгүй түүнийг энэ жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болоход гайхаад байх зүйлгүй ажээ.
Сэтгэгдэл (1)