
Харвардын их сургуулийн судлаач Жошуа Гудманаар ахлуулсан багийнхан солгой гартнууд бусад хүмүүсээс 12 хувиар бага цалин авч байгааг тогтоожээ. Гудман 1970-аад оноос өнөөдрийг хүртэлх статискийн судалгаанд үндэслэн зөв гараараа бичдэг хүмүүс боловсролын түвшин өндөр гэдгийг баталсан байна. Харин солгой гартай хүмүүс танин мэдэхүйн чадвар султай тул сэтгэл санаа, зан авирын хувьд асуудалтай байх нь элбэг ажээ. “Би судалгаандаа тархины холбоосууд ондоо байх нь хүмүүсийн үйлдлийн хэлэнд шууд нөлөөлдгийг харуулсан. Мөн уншиж, бичих, тоо бодох чадварт энэ нь бага зэрэг нөлөөтэй” гэж Гудман ярьсан байна.
Сэтгэгдэл (4)