
Ичиножёо буюу А.Ичинноров нь хүчит Луу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх ажээ. Ичиножёо сонирхогчдын сумогийн ёкозүна, шууд макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, дөрөвхөн башё барилдаад дээд зиндаанд дэвшсэн, хамгийн хурдан хугацаанд Сэкивакэ цолийг авсан анхны бөх болж гайхалтай амжилтыг үзүүлээд байна. Харин МУАУ Э.Ганбат нь хурдан угшлын адууг үржүүлэх зорилгоор үржил селекцийн ажлыг олон жил бодлогын чанартай хийж торгон сүрэг бүрдүүлээд байгаа нэгэн билээ. Түүний торгон сүргээс нийт 20 гаруй адуу улс,бүсийн уралдаанд түрүүлж, айрагдаад байгаа юм.