
Өнгөрсөн 7 сард хийсэн “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” хэмээх соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор – 10” аялалын үр дүнд зориулсан үзэсгэлэнг өнөөдөр 11.00 цагт Монголын Үндэсний Музейд нээлтээ хийнэ. “Сувдан сондор – 10” аялалын энэхүү үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зураг, ургамал, палентологи, археологийн олдворын дээжийг дэлгэсэн байна. “Сувдан сондор”8, 9,10 дахь аялалуудын мэдээллийн сан, гэрэл зураг, дүрс бичлэг болон онцлох олдворуудын мэдээллийг Монгол улсын Соёлын Өвийн төв болон Монголын Үндэсний Музейд хүлээлгэн өгөх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/