
Хуучны шинэ жилийн ковер дуунуудыг шинэчлэх ажил эхэлжээ. Залуу уран бүтээлчдийг дэмжих сангаас залуу дуучин А.Хишигдалай, П.Баярцэнгэл, И.Зоригт, Ч.Цэлмүүн зэрэг уран бүтээлчдэд санал тавьж, хамтарч ажиллахыг хүссэн байна. Тэд "Шинэ жил", "Шинэ жилийн дуу", "Шинэ жил ирлээ" зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудыг албан ёсны эрхтэйгээр шинэчилж дуулах юм байна.
Д.Дуулим