
Энэ сарын 13-нд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс 20 дахь удаагаа “Японоор хэн сайн ярих вэ” уралдааныг зохион байгуулах гэж байна. Тус уралдааныг Японы элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уралдааныг Монгол дахь япончуудын холбоо ивээн тэтгэж оролцох ажээ. Уралдаанд япон хэл суралцагч ахлах ангийн сурагчид, их сургуулийн оюутнууд оролцох боломжтой гэнэ.
Сэтгэгдэл (1)