Дизайнер Гайл Бегийн урласан 1 сая ширхэг сувд, болор, Сваровский шилтгээтэй даашинз Геннисийн дээд амжилтыг эвдээд байна. 6,2 метр урттай даашинзыг багийн 23 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр жил гаруйн хугацаанд оёж, дуусгасан ажээ. Өмнө нь Японы уран бүтээлч 13 мянган ширхэг сувдтай даашинзаар Геннисийн амжилт тогтоожээ.

















