
Өнгөрсөн наймдугаар сарын 12-нд АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны бууны суманд оногдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн дээрх хэрэгтэй төстэй бас нэгэн хэрэг Нью-Йорк хотын Тангарагтны шүүхээр шийдвэрлэгдсэн юм. Тодруулбал, өнгөрөгч долоодугаар сард 47 настай, хар арьст иргэн Эрик Гарнерийг цагдаагийн ажилтан боомилон хөнөөсөн хэрэг гарсан ба уг хэрэгт цагдаагийн ажилтныг гэм буруугүй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан юм.
Үүнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал ч болсон юм. Тэгвэл Кливленд Кавалиерс багийн тоглогчид болох ЛэБрон Жэймс, Кайри Ирвинг нар өнөөдрийн тоглолтын өмнө “I CAN"T BREATHE” гэсэн бичигтэй пудволк өмсөж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна. Энэхүү санааг анх хэд хоногийн өмнө Дэррик Рөүз гаргаж байсан юм.