
"Virtuoso” академиас жил бүр урлагийн салбарт мэргэжлийн ур чадвараар шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон уран бүтээлчдийг алдаршуулан нэгдсэн тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн шалгаруулалтад олон хамтлаг, дуучид оролцсон бөгөөд шилдгийн шилдгээр Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагийн гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж шалгарчээ.Тэрээр энэхүү шалгаруулалтад гурав дахь удаагаа оролцож “Virtuoso уран бүтээлч”-ээр 22 насандаа ийнхүү тодорч байгаа аж.