
"Frozen" хүүхэлдэйн киног “Уолт Дисней Анимэйшн” кино компанийн уран бүтээлчид 2013 онд хүүхэд багачуудын хүртээл болгож, чамгүй амжилтыг олоод байгаа. Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрүүд болох Анна, Элса, Кристофф болон Олаф нар дэлгэцнээ дахин амилахаар болжээ. “Frozen Fever” хэмээн нэрлэсэн богино хэмжээний хүүхэлдэйн кино нь ирэх оны гуравдугаар сарын 13-нд тус компанийн бас нэгэн шинэ бүтээл “Үнсгэлжингийн түүх”-тэй зэрэг нээлтээ хийх ажээ. Даширамд сонирхуулахад тус хүүхэлдэйн киноны дуу болох "Let it go" нь 40 өөр хэл дээр орчуулагдсан Диснейн анхны бүтээл болсон төдийгүй 1.27 тэрбум ам.долларын ашиг олж, хамгийн их ашиг орлоготой хүүхэлдэйн киногоор шалгараад байгаа юм.